“SpaceX капсул” эх дэлхийдээ эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

“SpaceX капсул” эх дэлхийдээ эргэн ирэв

Америкийн сансрын ачаа тээвэрлэлтийн “SpaceX” компанийн бүтээсэн “SpaceX” сансрын капсул олон улсын сансрын станцад гүйцэтгэх үүргээ амжилттай гүйцэтгэж дуусаад өнгөрсөн бямба гаригт эх дэлхийдээ газардсан байна. “SpaceX” сансрын капсул нь өнгөрсөн хугацаанд сансарт үүрэг гүйцэтгэх үеэр эвлэрсэн машин, техник, сансрын нисгэгчид, судалж буй гаригийн гадаргуугийн сорьцийн дээж зэргийг эх дэлхийд буцаан авчирч байгаа аж. Үүнээс өмнө “SpaceX” компани өнгөрсөн 7-ны өдөр “Dragon” робот хөлгийг туршилтын зургаан сансрын нисгэгчид 400 кг хоол, хувцас гэх мэт шаардлагатай эд материалыг тээвэрлэн хүргэх зорилготойгоор хөөргөсөн юм. Америкийн сансар судлалын НАСА-гаас “SpaceX” компанитай нэг жилийн хугацаатай сансарын тээвэрлэлт  буюу “сансрын такси”-ны үүрэг гүйцэтгүүлэхээр 1.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж