Францын “he Francaise des Jeux” буюу (FDJ) компанийн “Euromillions” гэх лото сайт өчигдөр өглөө лалын шашинт хакеруудын дайралтад өртсөн байна. Халдлагыг өөрсдийгөө "Moroccanghosts" хэмээн нэрлэсэн хакерууд үйлдсэн болохоо хүлээсэн ба тэд сайтны нүүр хуудсан дээр мөрийтэй тоглоомыг буруутгасан Коран судрын шүлгийн мөрүүдээс байрлуулжээ. Эдгээр шүлгийн мөрүүд нь согтууруулах ундаа, мөрийтэй тоглоом нь хүмүүсийг бурхнаас холдуулахын тулд бий болгосон “чөтгөрийн ажил” гэсэн агуулгатай аж. (FDJ) компанийн зүгээс тус халдлагын дараа мэдэгдэл хийж, хакеруудын дайралт удаан үргэлжлээгүй, сайт хэвийн ажиллагаандаа буцаж орсон тухай мэдээлжээ. Гэхдээ “Euromillions” сайтад бүтэн өдрийн турш хэрэглэгчид нэвтэрч болохгүй байсан байна. “Euromillions” лото тоглоом нь Европын найман оронд тоглогддог юм байна.
Б.АНХТУЯА