“Улаанбаатар би чамд хайртай”

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар би чамд хайртай”

Бид нийслэл хотдоо хайртай ч тэр бүр энэ үгийг хэлэх боломж олддог билүү. Тэгвэл “Creative Art Group”-ын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Skytel” компани хамтран  "Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулж байгаа билээ. Нийслэлийн ойг тохиолдуулан зохиож буй тус наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой юм. Хэрвээ та ухаалаг гар утастай бол 1-7 минутын хооронд Улаанбаатар хотынхоо тухай кино, баримтат кино, видео клип, реклам болон гэрийн бичлэг гэсэн таван сэдвээс өөртөө хамгийн ойрхныг сонгож, гар утсан дээрээ бүтээлээ хийнэ. Хамгийн гол нь уг бүтээлд Улаанбаатар хотын хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт, нийгэмд тулгарч буй асуудал, хотын соёл, харилцаа, хайр дурлал зэргийн аль нэгийг илэрхийлсэн байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт хамгийн ардчилсан хэлбэрээр явагдах бөгөөд 10 сарын 1-нд эхэлсэн бүртгэл энэ сарын 29 хүртэл үргэлжлэх байсан ч өнөөдөр хоцорсон бүтээлүүдийг бүртгэн авахаар болжээ. Өчигдөрийн байдлаар тус наадамд нийт 23 бүтээл ирээд байгаа юм. Өнөөдөр уралдаанд өрсөлдөж байгаа бүх бүтээлүүдийн нэгэн зэрэг буюу 13.00 цагт  www.facebook.com/ubiloveyou цахим хуудсанд байршуулан уралдаан эхлэх нь ээ.  Энэ хугацаанд хамгийн их like авсан шилдэг  нэг оролцогч 2012 оны арваннэгдугаар сарын 17-нд ялагчаар тодорч, Гран При шагналын эзэн болох бөгөөд 5’000’000 төгрөг, ухаалаг гар утас, Skytel-ын 2gd data эрхийн эзэн болно. Харин хоёрдугаар байрын шагналтан 1,000,000 төгрөг, смарт таб хожих бол гуравдугаар байрын эзэн 500,000 төгрөг, смарт табын эзэн болох юм байна. Түүнчлэн бүх оролцогч Skytel-ийн 2gb data эрхийн эзэн болохыг дуулгая. Залуустаа амжилт хүсэе.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж