Эр хүн яагаад өөрийгөө ”хөнөөдөг” вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Эр хүн яагаад өөрийгөө ”хөнөөдөг” вэ?

Аав маань жинхэнэ эр хүн байсан – сайнтай, муутай. Тэр энгийн нэг эр хүн байсан. Гэвч тэр 53 насандаа элэгний өвчнөөр нас барсан.

Эрчүүд өөртөө эмэгтэйчүүдээс дутахгүй санаа тавьдаг, тэд спортоор хичээлдэг, таргалах магадлал бага. Мөн эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол бараг хоёр дахин бага депрессддэг.

Эмэгтэй хүн депресстэх шалтгаанаа эргэцүүлэх нэрээр маш их бодож, улам л дотогшоо болдог бол эрэгтэй хүн депресдэж байгаагаа ойлгож мэдрэхээрээ ямар нэг юм хийж анхаарлаа сарниулж чаддаг. Өөр зүйлд анхаарлаа хандуулж чадаж байгааг сэтгэлзүйчид ч зөв арга гэж үздэг. Эмэгтэй хүн амиа хорлох тухай бодож байснаа хэлж гадагшлуулдаг бол гурван эрэгтэйн нэг нь энэ тухайгаа бусдад хэлж чаддаг.  Гэвч эрчүүд урт насладаггүйг бид мэднэ. Монгол эрэгтэйн дундаж наслалт 64 харин эмэгтэйчүүдийнх 72. Эмэгтэйчүүд амиа хорлох тухай эрэгтэйчүүдээс их боддог байхад өөрийгөө егүүтгэхээр сонгосон хүмүүсийн 60 хувь нь эрчүүд.

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол зам тээврийн осол хийх нь тав дахин их. Мөн мөрийтэй тоглоомд татагдаж эдийн засгаараа хохирч бас сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байх магадлал эмэгтэйчүүдээс гурав дахин их. Үнэндээ эрэгтэй хүн өөрийгөө тун гарамгай сүйтгэж чаддаг. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодоход архинд орох магадлал хоёр дахин их, хар тамхинд донтох нь гурав дахин их. Амьдралаа шоронд дуусгах магадлал найм дахин их. Хөвгүүд сургуулиас завсардах магадлал охидын хажууд найм дахин их байна. Хүний аминд хүрсэн хүмүүсийн хүйсийн харьцааг дурдаад ч хэрэггүй биз. Эрэгтэй хүн казинод ч юм уу ямар нэг мөрийтэй тоглоомонд дурлах нь эрсдэл үүрэгч, саад бэрхшээлээлийг давагч, хүчирхэг, бүхнийг чадагч гэж мэдрэх хүсэлтэй холбоотой. Тэдний хувьд тоглож байгаагаа харуулах маш чухал. 

Аавууд маань, ах нар маань бас хөвгүүд маань өөрсдийгөө сүйтгэдэг баримтуудыг дурдах нь нэг өөр. Харин тэд яагаад ийм болдог, ийм зүйл хаанаас бий бодгийг шалтгааныг ойлгох бас тэс өөр асуудал юм. Эрэгтэй хүн түүхийн туршид эрсдэл үүрэгч, эр зориг, уур омогтой, олон эхнэртэй бас бүхнийг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж ирснийг бид мэднэ.

Америкийн Рочестерийн их сургуулийн Анагаах ухааны танхим амиа хорлогсод  ихэнхдээ өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, хөшүүн, хувиралгүй хүмүүс байдгийг тогтоожээ. Харин амиа хорлоно гэж бодсоноо ярьж чаддаг хүмүүс арай нээлттэй байдаг, тэгж байж өөрийгөө хөнөөх бодлоосоо салгаж чаддаг.  Үхэх тухай эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их боддог. Гэхдээ эмэгтэйчүүд энэ тухайгаа ярьж илүү сайн илэрхийлж чаддаг. Гэтэл эрчүүд үхэх тухай боддог ч хэн нэгэнтэй ярьж, тусламж авч болохгүй гэж боддог.

Эрчүүд яагаад өөрийгөө хороож чадаж байхад эмэгтэйчүүд яагаад энэ тухайгаа ярьж чадаж байна вэ? Яагаад гэвэл бид эрчүүдээс тэвчээртэй, гүндүүгүй /сэтгэл хөдлөлгүй/ эрч хүчтэй, манлайлагч байхыг шаарддаг. Үүнээс л болж тэд өөрсдийгөө хөнөөж байна. Бидний жинхэнэ эр хүний тухай эндүүрлээсээ болж эрэгтэй хүн эмэгтэй хүн шиг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийг зөвшөөрдөггүй. Уйлдаг эсвэл өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг эрэгтэйг бид эр хүний тооноос хасаж, охин шиг уйланхай, олон үгтэй гэж шүүмжилдэг. Ингэж бид тэднийг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварыг тахир дутуу болгодог. Эрэгтэй хүнд байхыг хүлээн зөвшөөрөх шинжүүд гэвэл ширүүн, ялагч бас сексийн тухай байнга боддог байх.

Эрэгтэй хүүхдүүд 4-5 наснаасаа сэтгэл хөдлөлөө гаргах, өөрийгөө илэрхийлэх дуу хоолойгоо алдаж эхэлдэг. Тэдний эмзэглэх эсвэл гуниглах, бусдаас тусламж хүсэх боломжийг нь бид эрэгтэй хүн хүчтэй байх ёстой, хатуужилтай, хийморьлог байх ёстой гэдэг үзлээрээ жинхэнэ эр хүн ингэдэггүй юм гэдэг үгээр дарж, ийм үйлдэл хийснийхээ төлөө гэж ичихэд хүргэдэг. Эр хүн чанга байх ёстой, эр хүн уйлдаггүй, уйллаа гэхэд ээжийн эрх банди гэж ичээснээр эрэгтэй хүүхэд өөрийн эрхгүй “эр зориг”-ын баг зүүж, зоригтой, хүчтэй болох гэж жүжиглэж эхэлдэг. Тиймээс айсан, шаналсан, эргэлзсэн мэдрэмжүүдээ хүчээр дарж эхэлдэг байна.

Энэ бүхэн сүүлдээ эрэгтэй хүн ямагт хоёр хөл дээрээ зогсох чадалтай, бусдыг хамгаалагч мөн хэнтэй ч секс хийхэд бэлэн байдаг гэж гэж үздэг эрчүүдийг л бүтээж байна. Эрэгтэй хүнээс жинхэнэ эр хүн шиг бай гэж шаардах нь зүсээ хувилгасан мангасыг дагина байна гэж хууртагдагдаж очоод идүүлж байгаатай адил юм. Ямар ч хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга, биеэ авч явах байдлыг эрэгтэйлэг эмэгтэйлэг гэж шүүмжлэхээ больсон цагт л бид ямар ч айдасгүйгээр багаа хуулж, өөрсдийгөө чөлөөлж чадна. Тэгэхээр эрчүүдээс, ялангуяа хөвгүүдээс бид ихийг шаардаж, баг зүүлгэх хэрэгтэй гэж үү?

Х.БАЯСГАЛАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж