Lingerie London show гэх баасан гаригийн орой болсон дотуур хувцасны загварын шоу дээр загвар өмсөгч цэцгээ харуулжээ. Английн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Питер Краучийн эхнэр Клэнси дараагийн үзүүлбэрээрээ алтадмал чээживч зүүн алхсан нь бас л үзэгчдийн анхаарлыг аргагүй татлаа. Одоо 26 настай шинэхэн ээж залуу загвар өмсөгчийг ардаа хол орхин үзэгчдийг бишрүүлж чаджээ.
Саяхан болтол Клэнсийг уруулаа дур булаам болгохоор мэс засал хийлгэсэн ч ботокс урсч дахин мэс засалд орохоос өөр аргагүй болсон гэсэн дуулиан дэгдсэн. Түүнийг бусдын доог болохгүйн тулд гэртээ нуугдаж байгаагаа гэгдэж байсан. Бодвол Клэнси энэ асуудлаа шийдэж чадсан учраас дахиад л тайзнаа гарч ирсэн бололтой, уруул нь урьдын адил дур булаам харагдаж байлаа.