Элчин сайдын яамыг дэлбэлэх гэж байсныг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Элчин сайдын яамыг дэлбэлэх гэж байсныг илрүүлэв

Индонезийн цагдаагийнхан аравдугаар сарын 27-ны өдөр Америкийн дипломат албаны байрыг дэлбэлэхээр бэлтгэж байсан 11 хүнийг баривчилсан байна гэж Agence France-Presse мэдээлэв.

Индонезийн цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр, тэр бүлэг хүмүүс тус орны нийслэл дэх АНУ-ын Элчин сайдын яамны байр мөн Сурабай хот дахь Ерөнхий консулын газрын байрыг дэлбэлэхээр бэлтгэж байсан гэнэ. Тэдний төлөвлөгөөнд Жакарта хот дахь Австралийн Элчин сайдын яамны байрыг довтлох гэсэн ч байсан гэнэ.

Ява арлын дөрвөн хотод баривчилгааг явуулсан бөгөөд тусгай ажиллагааны үеэр тэднээс тэсрэх төхөөрөмж болон гар хийцийн бөмбөг бэлтгэх сургалтын лавлах зэргийг хураан авсан байна. Баривчлагдсан хүмүүс нь "Хасми" (Hasmi) нэртэй шинэ террорист байгуулагын гишүүд бөгөөд харин хэрхэн тэднийг илрүүлсэн талаар цагдаагийнхан мэдээлэл өгсөнгүй.

XXI оны эхний жилүүдэд Индонезид хэд хэдэн дуулиантай том аллага хийгдсэн юм. Энэхүү аллагын хариуцлагыг хууль хяналтынхан  “Аль-Каида” сүлжээтэй холбоотой "Джемаа Исламийя"  (Jemaah Islamiyah) байгууллагад оноосон. Тухайлбал, тэд 2002 онд Бали арлын шөнийн клубыг дэлбэлэх үеэр гадаадын голдуу 202  хүн алагдсан. Тус улсад 2009 оноос хойш иймэрхүү аллага гараагүй байгаа юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж