Сэргээшийн эсрэг нүцгэлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Сэргээшийн эсрэг нүцгэлэв

Ванкуверийн олимпийн цанын 4х5 км-ийн буухиагийн аврагууд болох Норвегийн Кристин Штейра, Вибеке Скофтеруд нар сэргээш хэрэглэхийг эсэргүүцсэн ер бусын арга хэмжээ явууллаа. Тамирчид гадуур хувцсаа тайчин сэргээшийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Тэдний нутаг нэгтэн, дугуйн спортын тамирчин Штеффен Кьергаард хориотой сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрснийг тэд мэдээд ийм арга хэмжээ явуулжээ. Тэд ууланд гарч нүцгэлэн зургаа татуулаад сэргээшээс хол гэдгээ үзүүлсэн гэнэ.

“Эхлээд үүнийг шоглоом болгон хүлээн авч байсан ч бид Кьергаардын тухай яриа өрнөж байгаа энэ үед үггүйгээр эсэргүүцлээ илэрхийлэх шилдэг арга гээд бид үүнийг сонголоо” гэж Штейра хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж