
Стамбул хотноо болж байгаа энэ тэмцээний шийдвэрлэх тоглолтод Шарапова Америкийн теннисчин Серена Уильямстай тоглоно. Америкийн теннисчин хагас шигшээ тоглолтоор Польшийн Агнешка Радваньскаяг (6:2, 6:1) хожсон байв.
Энэ тэмцээний шагналын сан нь 4,9 сая ам.доллар. Тэмцээн хэрхэн өндөрлөхөөс үл хамааран Азаренко WTA-гийн чансааны жагсаалтыг тэргүүлсээр тоглолтын жилээ төгсгөж байна. Харин Шарапова хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР