Хувийн Dragon хөлөг дэлхийгээ зорив

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Хувийн Dragon хөлөг дэлхийгээ зорив

Фото: РИА Новости

Америкийн хувийн сансрын ачааны хөлөг “Дрэгон” (Dragon)  ням гаригт Сансарын олон улсын станцаас салан дэлхийн замдаа гарлаа. Уг хөлөг Номхон далайд Калифорнийн эрэг орчим буулт хийх юм.

Сансрын станцаас ачаа авчирч байгаа энэ хөлөг хоёр дахь нислэгээ хийж байна. SpaceX гэх хувийн компанийн бүтээсэн энэхүү хөлөг  НАСА-тай 2008 онд байгуулсан CRS-гэрээний дагуу (Commercial Resupply Services) нийт 12 удаа сансрын станцад нислэг хийнэ. Гэрээний үнэ нь 1,6 тэрбум ам.доллар.

“Дрэгон” аравдугаар сарын 10-нд ОУСС-д залгагдан 450 кг ачаа хүргэжээ. Станцын багийнханд хувцас хунар, хоол хүнс үүн дотор мөхөөлдөс  хүргэсэн. Хөлөг эргэн ирэхдээ дэлхийд станцаас 904 килограмм ачаа авчирна.  Үүнд гол нь станцад хийсэн судалгааны дээжис байх ажээ. Уг хөлөгт хөргөгч байрлуулсан учир дээжсийг дэлхий рүү авчрах боломжтой болж байгаа. Мөн станцад эвдэрсэн тоног төхөөрөмж авчран задлан судлаж засварлах юм

Хөлгийн дараагийн нислэгийг 2013 оны нэгдүгээр сард хийхээр төлөвлөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж