Ай Вэйвэй ”Gangnam Style” бүжиглэв

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Ай Вэйвэй ”Gangnam Style” бүжиглэв

Орчин үеийн урлагийн хамгийн нөлөө бүхий зүтгэлтний нэг Хятадын тэрслүү үзэлтэн зураач Ай Вэйвэй, Өмнөд Солонгосын рэпчин PSY-ийн хит болсон  "Gangnam Style"-ийг  тохуурхан бүжиглэв. Энэхүү бичлэг YouTube сайтад тавигджээ.

Видеороликт ягаан футболка, хар костюмтай Ай Вэйвэй европ маягийн бүсгүйчүүдтэй байрныхаа хашаан дотор PSY клипийн хөдөлгөөнийг давтаж байв. Дараа нь тэрээр нэгэн залуутай хамт гараа гавлан бүжиглэв.

PSY-ийн дуу "Gangnam Style" YouTube-гийн хит болж 530 сая хүн үзээд байгаа. Мөн Их Британийн сингл чартад тэргүүлж, Billboard-ын чартад хоёрдугаарт бичигдээд байгаа.

Ай Вэйвэйн элэглэл гарахаас өмнө сүлжээгээр  PSY  нутаг нэгтэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг "Gangnam Style" хөдөлгөөнд сургаж байгаа дүрс тавигдсан юм.

Ай Вэйвэй нь орчин үеийн Хятадыг ихээхэн шүүмжилдэг, харин эрх баригчид түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт буруутгадаг. Өнгөрсөн жилд зураач 80 хоног хоригдоод суллагдсан бөгөөд  жилийн дотор гадаад руу явахыг хориглосон. Өнөөдөр ч энэ хориг үргэлжилж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж