"Би ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа огцрох болно гэсэн төлөвлөгөөтэй байна” гэж Клинтон хэлжээ. Ерөнхийлөгч сонгуулийн кампаниа хийгээд зав чөлөөгүй учраас ерөнхийлөгч Барак Обаматай энэ сэдвээр ярилцаж чадаагүй гэж Төрийн нарийн бичгийн дарга өгүүлэв. Ажлаа хүлээлгэн өгөх талаар ударгүй ярилцана гэж тэрээр найдаж байна.
Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргын албыг ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийн хугацаанд л хашина гэж тэрээр нэг биш удаа мэдэгдэж байлаа. Харин Бенгазид Элчин сайд алдсанаар Клинтон тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж магадгүй гэж хэвлэлээр мэдээлж байсан. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард “Хэрэв Обама дахин сонгогдвол Төрийн нарийн бичгийн даргаар үлдэнэ” гэж байсан юм.
Клинтон ярилцлагадаа Төрийн нарийн бичгийн даргаар төлөвлөсөн хугацаанаасаа илүү ажиллахыг хүсэхгүй байна гээд бас “Гүйцэтгэх ёстой ажлаа санаж байх ёстой” гэжээ. Ер нь ямар ч байсан энэ талаар ерөнхийлөгчтэй ярилцах нь чухал хэмээн тэрээр онцолжээ.
Хиллари Клинтон хэн түүний албан тушаалыг авах талаар санаа бодлоо хэлээгүй бөгөөд үүнийг ерөнхийлөгч л өөрөө шийднэ гэжээ. Хиллари Клинтон 2008 онд намаасаа ерөнхийлөгчид нэр дэвшихээр Барак Обаматай өрсөлдөж Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм.