“Төгсөгчдийн яармаг-2012” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

“Төгсөгчдийн яармаг-2012” маргааш болно

Байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлэх, их, дээд сургууль төгсөгчдийг ажлын байраар хангах зорилготой “Төгсөгчдийн яармаг-2012” өдөрлөг маргааш ШУТИС-ийн шинэ өргөтгөлийн номын санд болох гэж байна. Өдөрлөгийг  Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөлмөрийн бирж, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулах бөгөөд энэ нь ажил олгогч, ажил хайгч нарыг хооронд нь холбохоос гадна байгууллагуудын үйл ажиллагааг олонд таниулах ач холбогдолтой талаар зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Өдөрлөгийн үеэр ажил олгогчдоос ажлын байранд тавих шаардлагуудыг танилцуулах, шинэ мэдээлэл солилцох хэлэлцүүлэг өрнүүлэх болон ажлын байрны шаардлага хангасан тохиолдолд шууд зуучлах  ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж