Бо Силайн депутатын мандатыг хураав

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Бо Силайн депутатын мандатыг хураав

Хятадын дээд удирдлагад гарах хамгийн өндөр магадлалтай байсан Бо Силайн уналт үргэлжилсээр байна. есдүгээр сард Коммунист намаас сахилга бат зөрчсөн гэж өнгөрсөн есдүгээр сард хөөгдсөн түүний БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын төлөөлөгчийн бүх Хятадын хурлын депутатын бүрэн эрхийг мөн цуцлав. Бээжин хотноо болсон БХАТХ-ын Байнгын хорооны хуралдаанаас ийм шийдвэр гаргасан байна.

Богийн эргэн тойрны дуулиан нь түүний ойрын туслах бөгөөд Чунцин хотын цагдаагийн дарга асан Ван Лицюнь Америкийн дипломат төлөөлөгчдийн газраас улс төрийн орогнол гуйх гэсний дараа шил дараалан мандлаа. Түүнийг мөрдөн байцаах явцад Богийн гэр бүлийн дотны найд Британийн бизнесмен Нил Хейвудыг хөнөөсөн хэрэг бараг илрэв. Гадаадын бизнесменийг Бо Силайн эхнэр Гу Кайлай хордуулснаа хүлээсэн бөгөөд тэрээр өнгөрсөн наймдугаар сард цаазаар авах ял сонссон юм. Ялыг хоёр жилээр хойшлуулах нөхцөл олгоод байгаа.

Түүний эхнэр Гу Кайлай, мөн 15 жилийн ял авсан Ван Лицюн нарын шүүх хурлуудын үеэр Богийн нэр гараагүй бөгөөд түүнийг ХКН-ын Төв хорооны комисс шалгаж байв. Уг шалгалтаар түүнийг хариуцлагатай ажилдаа сахилга батын зөрчил ихээхэн гаргаж ирсэн нь тогтоогдсон байна. 

Комиссийн мэдээгээр Бо Силай албан тушаалаа урвуулан ашиглаж өөрөө мөн гэр бүлийн гишүүдээрээ дамжуулан авлига авч байсан гэнэ. Одоо түүний хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. Бээжинд арваннэгдүгээр сарын 8-нд нээгдэх Коммунист намын их хурлаас өмнө Богийн хэрэг шийдэгдэж магадгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж