Нигерийн нефтийн алдагдал жилийн төсөвтэйгээ тэнцэв

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Нигерийн нефтийн алдагдал жилийн төсөвтэйгээ тэнцэв

Лагос хот дахь шатахуун түгээгүүрийн станц. Фото: AFP

Нигери улс нефтийн салбар дахь хулгай болон муу менежментийн улмаас сүүлийн арван жилийн дотор 29 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Засгийн газарт зориулан гаргасан илтгэлтэй нь танилцсан ВВС энэ тухай мэдээлжээ. Харьцуулахад, Нигерийн 2013 оны төсөв нь 31 тэрбум ам.доллар байна.

Нефтийн хулгайгаас болж Нигери зургаан тэрбум ам.доллар буюу жил тутамд 600 сая орчим ам.доллар алдаж байжээ. Өмнө засаг нь мэдээлж байснаар тус орон өдөр бүр 150 мянга орчим баррель нефть хулгайлд алдаж байжээ. Нефтийн яамны мэдээгээр энэ үзүүлэлт өдөртөө 250 мянган баррель хүрч магадгүй бөгөөд энэ нь тус орны нефтийн олборлолтын 10 хувьтай тэнцэх ажээ.

Тайланд бичсэнээр нефтийг экспортын цогцолбор, Нефть боловсруулах үйлдвэрийн хадгалах бааз, боомтуудын цогцолбороос хулгайлдаг ажээ. Үүний хажуугаар улсын нефть дамжуулах хоолойноос нефтийн бүтээгдэхүүний 40 хүртэл хувийг хулгайлдаг ажээ.

Нигерийн ерөнхийлөгчийн зөвлөх  Пэтрик Дили Коул (Patrick Dele Cole) өмнө нь өдөрт 180 мянган баррель нефть хулгайлагдаж байсан гэж хэлэв. Аравдугаар сарын сүүлчээр “Хулгайчийг зогсоо” нэртэй кампанит ажлыг эхлүүлэн зарласан. Коулын хэлснээр хулгайлагдсан нефтийн 90 орчим хувийг Балканы орнууд болон Сингапурт нийлүүлдэг байна.

Үлдсэн 23 тэрбумыг нь нефтийн салбарын муу менежмент болон татвар төлөхгүй байх байх боломж системээс болон Нигери алджээ. Нигерт ажиллаж байгаа нефтийн компаниуд Засгийн газарт гурван тэрбум амьдолларын татвар төлөөгүй байна. Компаниудыг тайланд хууль зөрчсөн гэж заагаагүй, зөвхөн хохирлын талаар л тэмдэглэдэг. Нигерид ажилладаг “Royal Dutch Shel”l, “ExxonMobil”, “Chevron” компаниуд Нигер голын цутгалан дахь нефтийн ордуудын орчимд дээрмийн бүлгүүдийн ажиллагааны талаар ихээхэн гомдол гаргадаг. Дээрэмчид нефтийн ажилтнуудыг хулгайлах, нефть дамжуулах хоолойг дэлбэлэх зэрэг  балмад ажиллагаа явуулдаг аж.

Нигери улс нь дэлхийн томоохон нефть олборлогч бөгөөд харин хүн амын орлогоор дэлхийн эхний 100 орны тоонд ч багтдаггүй. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт 2,3 мянган доллар хүрдэг ч иргэдийнх нь 90 хувь нь өдрийн хоёр ам.долларын зардлаар амьдардаг гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж