Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн дөрвөн жилийн хоригдох ялыг нэг жил болгон хассан тухай “Agence France-Presse” мэдээлэв.
2006 оны өршөөлийн хуулиар Берлусконийн ялын ийнхүү багасгажээ. Уг өршөөлийн хуулийг Романо Продийн зүүний төвийн Засгийн газраас өргөн батлуулсан юм. Романо Проди нь Берлусконийн зарчмын өрсөлдөгч бөгөөд өмнөх сонгуулиар Сильвио түүнд нэг хувийн саналаар ялагдсан юм.
Шүүх 2012 оны аравдугаар сарын 26-нд Берлусконийг өөрийн “Mediaset” компанийнхаа ажиллагаагаар санхүүгийн залиланг хийсэн гэж буруутган яллажээ. Эхлээд Миланы шүүх дөрвөн жилийн хорих ял оноон болон суллагдсаныхаа дараа гурван жилийн турш улс төрийн албан тушаал эрхлэхийг хориглосон.
Ялын төлөвлөлтөөр, Берлусконийн гэр бүлийн “Mediaset” компани америк телевизийн нэвтрүүлэг, кино үзүүлэх эрхийг 470 сая ам.доллараар худалдан авсан. Наймааг хоёр оффшорын компаниар дамжуулан хийсэн бөгөөд зохиогчийн эрхийг худалдан авсан үнийн эргэн тойронд явуулсан залилангаар Берлускони татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзсэн.
Миланы шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давах заалдаж болох юм. Өмнө нь дээд шатны шүүх “Mediaset” групптэй холбоотой иймэрхүү татвараа зугтсан хэргээр Берлусконийг нэг биш удаа зөвтгөж байжээ.