GFI байгууллагын захирал Реймонд Бейкерийн хэлснээр хөрөнгийг гадагш ийм ихээр гаргасан дэлхийн өөх ямар ч орон байхгүй гэнэ. Хятадын импортлогч нар гадаадын нийлүүлэгчидтэй худалдан авсан үнээ нэмэгдүүлэн бичиг баримт үйлдэн хөрөнгөө гадагшлуулдаг. Ийм аргаар 11 жилийн дотор гадагш чиглэсэн мөнгөнийхөө 86 хувийг хууль бусаар гаргасан байна.
Компаниуд тэр мөнгөө гадны хөрөнгө оруулалт болгон буцаан оруулаад татварын хөнгөлөлт авдаг байна. Хувь хүмүүс нь хөрөнгөөрөө Хятадын банкны санал болгосноос илүү ашиг олохоор гадагш гаргадаг ажээ. Үүний жишээ болгон “GFI” Британийн Виргиний арлын талаар өгүүлжээ. Нийтдээ 28 мянган хүнтэй арал Хятадын эдийн засагт зөвхөн 2010 он гэхэд 213,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Бусдын хадгаламжаар улсын компаниудыг дэмждэг Хятадын банкны бодлого болон компаниуд татвараас зугтах сонирхлоор хөрөнгөө ийнхүү гадагш зөөдөг байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр “Pew Research” гэх судалгааны төвийн гаргасан тоймд Засгийн газартаа дургүйцэх хандлага хятадуудын дунд өссөнийг тэмдэглэжээ. Авлигыг тус орны гол гай гэж үзсэн хүмүүсийн хувь 39-50 болтол нэмэгджээ. Ядуус ба чинээлэг хүмүүсийн орлогыг зөрөөг ноцтой асуудал гэж үздэг хүмүүсийн тоо хятадуудын дунд 41-48 хувь хүртэл нэмэгдсэн гэж “Pew Research” мэдээлсэн байв.