AFP/ Bulent Kilic
Эвлэрлийн гэх анхны өдөр цэргийнхэн болон босогчдын хоорондын зэвсэгт мөргөлдөөнөөр амиа алдагсадын тоо 146 хүн болсон байв. Лондон дахь Хүний эрхийг сахиулахад мониторинг хийх төвийн мэдээнээс иш татан энэ тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчдын мэдээгээр байлдаанд 53 энгийн иргэн, 50 босогч, 43 цэргийн албан хаагч амиа алджээ.
Өнгөрсөн баасан гаригт мусульманы Ид аль-Адха баяр эхэлсэн ба Сирийн цэргийн командлал 26-29-нд ажиллагааг Сирийн нутаг дэвсгэрт цэргийн ажиллагааг зогсоож буйгаа зарласан. Харин босогчдын зарим нэг бүлэглэл баярын үеэр гал нээхгүй байх энэхүү саналыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Сирийн армийн командлал гал зогсоох шийдвэрээ баримталж түрүүлж гал нээхгүй байгаа, гэхдээ босогчдын дайралтад хариу цохилт өгч байгаа гэв.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш Сирид эхэлсэн эсэргүүцэл иргэний дайн болон хувираад буй. Өдгөө НҮБ-д ирж буй мэдээгээр Сирийн сөргөлдөөнд 30 мянга орчим хүн амь үрэгдээд байгаа ажээ.