”Easy mexican casserole” -г хийх аргачлал

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

”Easy mexican casserole” -г хийх аргачлал

Орц:

  • 450 гр машиндсан мах (lean ground beef)
  • 2 стакан салса (salsa)
  • 450 гр чили буурцаг, шүүсэн (chili beans)
  • 3 стакан тортияа чипс, бяцалсан (tortilla chips)
  • 2 стакан цөцгий (sour cream)
  • 60 гр хэрчсэн хар чидун жимс (black olives)
  • 1/2 стакан жижиглэн хэрчсэн ногоон сонгино
  • 1/2 стакан жижиглэн хэрсэн улаан лоолй
  • 2 стакан үрсэн чеддар бяслаг (Cheddar cheese)

Бэлтгэх нь:

– Зуухаа 175 градуст халаана.
– Томхон хайруулын тавганд машиндсан махаа хийгээд борлуулж хуурна. Салсагаа нэмээд галаа багасгаад 20 минут таглана. Шингэнийг ууршихаар буурцгаа нэмнэ.
– 22×33 харьцаатай хэвийг тослож бэлтгэнэ. Бяцалсан чипсээ тараана. Үхрийн махаа тарааж тавиад цөцгий, чидун жимсээ эцэст нь бяслагаа давхрага маягаар тараан тавина.
– Халаасан зуухандаа хийн бяслагийг хайлтал 30 минут шараад гаргаад таваглаад сервислэнэ.

Эх сурвалж: http://gal-togoond.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж