![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/b50944b29279b616/f22ba7bd49384e59original.jpg)
Эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр болж, жүдо бөхийн өлгий нутаг гэгдэх Японы бүсгүйчүүд түрүүлжээ. Тэд шигшээ барилдаанд БНХАУ-ын багтай хүнд тулаан хийж, 3-2 харьцаатай ялалт байгуулсан байна. Японы багаас 52 кг-ын жинд Юүки Хашимото, 57 кг-д Анзү Ямамото, мөн +70 кг-ын жинд Мегүми Тачимото нар учраагаа ялснаар багтаа ялалт авчирчээ. Японы жүдочид хэсгийн барилдаанд Их Британи болон Бразилиийн багийг ялж, хагас шигшээд Кубын тамирчдыг ялснаар финалд шалгарсан. Багийн ДАШТ-ий хүрэл медалийг Бразили болон Кубын тамирчид хүртсэн байна.
Монголын жүдочдын тухайд медалийн төлөөх барилдаанд Бразилийн багт ялагдсан. Хэсгийн барилдаанд Украйныг 3-2, дараа нь БНСУ-ын жүдочдыг мөн 3-2 харьцаатай буулган авсан ч хагас шигшээ барилдаанд Хятадын багт 2-3 оноогоор дийлдэж, улмаар хүрэл медалийн төлөө Бразилийн багтай өрсөлдөн 5-0 харьцаатай ялагджээ.
Эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр орой Монголын цагаар 20.30 цагт, харин шигшээ барилдаан 03.00 цагт эхлэх хуваарьтай байна. Д.Төмөрхүлэг /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/, Б.Жанчивдорж /-90 кг/, Б.Тэмүүлэн /+90 кг/ нарын бүрэлдэхүүнтэй Бразилийг зорьсон эрэгтэй жүдочид “D” хэсэгт сугалаа татсан бөгөөд хэсгийн эхний барилдаанд БНСУ-ын багтай барилдана. Ялбал Аргентин болон Алжирийн багийн ялсантай нь өрсөлдөх юм.
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/a38e8f40f0b4a69e/40501aabe406240original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/52cb2c164fd77469/d717b6b3ebf9ea55original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/9d0d4c531107519a/f70962356e4b9425original.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/b5443880dc64a896/3421d383f0fe8eeboriginal.jpg)
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/182ca2f0b564d19a/0e542049c68ca7feoriginal.jpg)