
Тэрээр өөрийн хоёр гаран дээрээ шивээс хийлгэж байсан Холливудын “Shamrock Social” клубт энэ удаа бор шувууны дүрс бүхий шивээс хийлгэж, “Stand By Me” буюу “Надтай хамт үлдээч” гэсэн үгийг шивүүлжээ. Хилари гарнаасаа гадна хөл болон хүзүүн дээрээ мөн шивээстэй гэнэ. Хиларигийн хүү Лука одоо зургаан сартай бөгөөд жүжигчин бүсгүй одоогоор Лос-Анжеласт “Shadow Boxing” нэртэй нэгэн шинэ киноны зураг авалтад ороод байгаа юм байна.

Э.АНХТУЯА