Филиппинд хүчтэй хар салхи дэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

Филиппинд хүчтэй хар салхи дэгджээ

Филлиппиний өмнөд хэсэгт өнөөдөр өглөө “Сантин” нэртэй хүчтэй хар салхи дэгдсэний улмаас 24 хүн амиа алдсан тухай тус улсын Засгийн газраас мэдээлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдагсдын тоо улам нэмэгдэж байгаа бөгөөд хүчтэй хар салхины улмаас эрчим хүчний  шугам гэмтэж, цахилгаан тасарсан байна. Филиппиний Засгийн газрын төлөөлөгчдийн эх сурвалжуудад мэдээлснээр 15000 иргэн  хүчтэй хар салхины улмаас орон гэргүй болоод байгаа бөгөөд эдгээр иргэдийг одоогийн байдлаар Засгийн түр хоргодох байранд шилжүүлээд байгаа гэнэ.

Түүнчлэн тус улсын аврах албанаас мэдээлснээр зургаан хүн ор сураггүй алга болоод байгаа бөгөөд сураггүй бологсдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Филиппиний Цаг уурын албанаас мэдээлснээр тус улсад зун болон намрын улиралд иймэрхүү хар салхи, шуурга дэгдэх нь ихэсдэг бөгөөд өнөөдөр дэгдсэн  “Сантин” хар салхи одоогоор Вьетнам улсруу чиглээд байгаа аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж