Поп од Робби Уильямс сүүлийн өдрүүдэд шилдэг 16 оролцогчоо тодруулж эхлээд байгаа “X Factor” шоунд өчигдөр зочилжээ. Өдгөө 38 настай тэрээр Лондонд онгоцноос буусныхаа дараа оролцогчдын бэлтгэл сургуулилтын байранд очсон байна.
Энэ үеэр Робби шоуны эцсийн шатанд үлдсэн оролцогч Райландад зөвлөгөө өгч, баяр хүргэжээ. Райлан Кларк бол шоуны үеэр үзэгчид болоод шүүгчдийн сэтгэлийг догдлуулсан хэд хэдэн уран бүтээл хүргэснээрээ олны танил болоод байгаа оролцогчдын нэг юм. Тэрээр Роббигийн хамгийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд шоуны дараагийн дугаарт дуулах үзүүлбэрээ Роббид дуулж сонирхуулан, төгөлдөр хуур хүртэл тоглож өгсөн гэнэ.
Э.АНХТУЯА