"Дэлхийн олон оронд бүтээгдэхүүнээ экспортолдог Солонгосын “Нонгшим групп”–ийн бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэдэг бензопирен хэмээх бодис илэрсэнтэй холбоотойгоор манай улс өнөөдрөөс эхлэн “Нонгшим” бэлэн гоймонгийн худалдааг зогсоож байна. Тодруулбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг холбогдох эрх бүхий байгууллагаас ажлын гурван хэсэг гарган, томоохон захууд болон сүлжээ дэлгүүрүүдээс дээрх бүтээгдэхүүнийг татаж эхэллээ. Мөн хүнсний томоохон дэлгүүрүүдэд албан бичиг хүргүүлсэн байна" гэж time.mn сайтад мэдээлсэн байна.
“Нонгшим” гоймонг Монголд худалдаалах эрхтэй компанийн зүгээс ШӨХТГ-ээс тэдэнд албан ёсоор мэдэгдээгүй гэсэн тайлбар хэлж байгаа бол ШӨХТГ-ын дарга О.Магнай “Бид эрх үүргийнхээ дагуу худалдаанаас гоймонг татаж эхлээд байна. Албан ёсны мэдээллийг даваа гаригт өгнө” гэжээ.
Б.МАРАЛ