Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 1600 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр болж байна. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдардаг нэг хүүхдийн хоолны зардал 1545 төгрөг байсныг мөн нэмэгдүүлж 2315 төгрөг болгохоор Засгийн газрын тогтоолд тус тус тусгажээ. Энэ тогтоол нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болгов.
Хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүллээ
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны нэг өдрийн зардал 400 төгрөг байсныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 600 төгрөг болгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тогтоол гаргалаа.
Б.МАРАЛ