Дэлхийн цаг уур нарны идэвхжилттай холбоотойг батлан тогтоож чадаагүй ч дэлхийн бүс нутгуудын зарим нь нарны нөлөөнд орж байна гэж хэлж болох талтай. Германы эрдэмтэд тийм бүсийн нэг нь Рейн мөрний хөндий гэж үзсэн байна. Тэр бага хэмжээний нутаг нарны бага идэвжилтээс хамаатайг эрдэмтэд гаргаж чаджээ.
“Рейн мөрний хөндийг судлах нь маш энгийн бөгөөд түүний эрэг нь “усны бичлэг” болдог аж. XIX зууны эхэн үеэс ХХ зууны дунд үе хүртэл голын эргийг ачаа тээврийн зам болгон ашиглаж байснаас голын тээвэр мөсний улмаас хэдийд зогсож байсан тодорхой шинж харуулдаг гэнэ. Сирока ба түүний баг 1780-1963 он хүртэлх хугацааны мэдээллийг цуглуулан судалж, дүгнэлтээ гаргажээ. Тодорхой хэсэгтээ Рейн мөрөн 14 удаа хөлдөж байсан бөгөөд 10 болон 14 дэх хөлдөлт нь нарны идэвжлийн 11 жилийн циклд хамаарсан нь тогтоогджээ.