Монгол Улс НҮБ-д элссэний 51 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

Монгол Улс НҮБ-д элссэний 51 жилийн ой тохиож байна

Монгол Улс НҮБ-д элссэний 51 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 27-ны энэ өдөр тохиож байна. Өдгөө Монгол улсад Ардчиллыг бэхжүүлэх, хууль зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах талаар НҮБ-ын төрөл бүрийн хөтөлбөр нийгмийн олон салбарт хэрэгжиж байна.

Монгол Улс анх 1946 онд НҮБ-д элсэх өргөдөл гаргаж байсан ч гишүүнээр элссэн албан ёсны хугацаа нь 1961 оны энэ өдөр аж. Манай улс НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 1999 оноос оролцож эхэлсэн бөгөөд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурж байжээ.
 
Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас Перес де Куэльяр, Курт Вальдхайм, Кофи Аннан нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байсан түүхтэй юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж