“Төсвөөр сургалт өгмөөр юм”

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

“Төсвөөр сургалт өгмөөр юм”

УИХ-ын 2012 оны сонгууль шинэхэн нэр дэвшигчдэд ээлтэй байж, олонхи нь УИХ-ын гишүүн болсон юм. Азтай, адтай нэг нь байнгын хорооны дарга болсон нь ч бий. Гэхдээ суурь мэдлэггүй бол УИХ-ын гишүүн байна гэдэг амаргүй даваа болохыг нөхцөл байдал танилцуулсаар байна. Яг одоогоор бол 2013 оны нэгдсэн төсөв шинэхэн гишүүдийн потенциалыг шалгаж эхэллээ. Буруу зөрүү хадуурч ярих зарим гишүүний үгэнд архаг гишүүд ундууцаж, “Шинэ гишүүдэд нэгдсэн төсвөөр семинар байдаг юм уу, сургалт ч хийдэг юм уу, нэг ойлголт өгөхгүй бол ер горьгүй нь ээ” хэмээн дуу алдаж, бухимдаж сууна лээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж