МАХН-аас зохион байгуулж байгаа Ард түмний их хуралдай “АСА” циркт болж байна. Хуралдайн эхэнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба илтгэл тавьсан бол одоо Шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва илтгэл тавьж буй юм.
Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяр төрийн өндөр дээд албан тушаалыг хаших хугацаандаа ямар ажлыг хийж гүйцэтгэсэн талаар танилцууллаа. Тухайлбал, мянганы замыг барих ажлыг санаачилж байсан. Санаачлагын үр дүнд үе үеийн Засгийн газар аймгийн төвийг Улаанбаатартай, аймгуудыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Их өрийг тэглэснээр Монгол Улсын өрийг цайруулсан, АНУ-ын ерөнхийлөгч асан Ж.Буштай хэлэлцээр хийснээс Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын сангаас 220 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж авсан. Дэлхийн халуун цэг рүү Монгол цэрэг НҮБ-ын шугамаар энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог болсон зэрэг нь түүний санаачилсан ажлын эхлэл болохыг онцлон тэмдэглэлээ.

Мөн энэхүү их хуралдайн үеэр намын удирдлагууд ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох орон нутгийн сонгуульд МАХН гол төлөв дангаараа оролцох болсон тухайгаа гишүүддээ дуулгалаа. Ингэхдээ нэг аймагт ИЗНН-тай хамтрах бол цөөн тооны аймагт МҮАН-тай хамтарч оролцох юм байна. Түүнчлэн намын дарга Н.Энхбаярын эмнэлгээс бичсэн илгээлтийг уншиж сонсгов. Хуралдайд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 2000 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Г.Дарь