Олимпийн медальтнууд спорт өдөрлөгт нэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтнууд спорт өдөрлөгт нэгджээ

Нийслэлийн 373 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Тухайлбал, ойг угтаж НЗДТГ, НБТСГ, Монголын Залуучуудын Холбоо, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ хамтран зохион байгуулах “Спортлог Улаанбаатар” өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болох ажээ.  

Сүхбаатарын талбайд 10-14 цагийн хооронд үргэлжлэх өдөрлөгийн хүрээнд спортын клуб, холбоодын үзэсгэлэн, Нийслэлийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, Спортын хороодын үйл ажиллагааны танилцуулга хийн, сонирхогчдын дунд спортын төрөл бүрийн тэмцээн явуулах юм. Түүнчлэн 200 дугуйчны унадаг дугуй сонирхогчдын парад болох бөгөөд үүнд олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, Н.Төгсцогт, Спорт бэлтгэлийн төвийн дарга, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нар оролцох аж.

“Спортлог Улаанбаатар”-ын өөр нэг сонирхолтой тэмцээн нь байгууллагуудын дунд зохион байгуулах бүх нийтийн гүйлтийн тэмцээн юм байна.

Нийслэлчүүд та бүхнийг хотын төв талбайд болох спортын өдөрлөгт идэвхитэй оролцохыг урьж байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж