Хятадын сүм хийдийг үнэгүй сонирхож болно

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

Хятадын сүм хийдийг үнэгүй сонирхож болно

Хятадын Засгийн газраас өнгөрсөн лхагва гаригт Буддын сүм хийдүүдийн  мөнгөн хураамжийг зогсоож, сүм хийдэд наймаа хийхгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Хятадад байдаг  Буддын олон сүм хийдүүд тус улсыг зорин очих жуулчдыг хамгийн ихээр татдаг газруудын нэг  ч гадны олон мянган жуулчдаас гадна тус улсын иргэд өөрсдөө ч мөнгө төлөн хөшөө дурсгал, эртний барилгыг нь сохирхдог байсан аж.

Харин өнгөрсөн лхагва гаригт Засгийн газраас сүм хийдүүдээр наймаа хийхгүй гэсэн дээрх шийдвэр гарснаас хойш Буддын шашны түүхэн хөшөөнүүдийг жуулчид ямар нэгэн үнэ төлбөргүй үзэх боломж бүрдэж байна. Гэсэн хэдий ч албаны хүмүүсийн мэдээлсээр олон мянган жилийн түүхтэй Хятадын Хэнань мужийн Шаолиний сүмийг нүүлгэн шилжүүлж, тус сүмийн эзэмшлийг өөртөө авах компаниудад хувьцааг худалдаалж, сүм хийдийн цогцолборт тодорхой төрлийн  өөрийн үйл ажиллагааг эрхлэн явуулах асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.  Учир нь өмнө нь сүм хийдийн ойр орчимд жуулчдад зориулсан  бизнес эрхлэж байсан компаниудын хүсэлт гаргасанаар дээрх асуудлыг ийнхүү хэлэлцэж байгаа юм байна. Гэсэн хэдий ч Хятадын Засгийн газар сүүлийн үед сүм хийдүүдийг маш үнэтэй төлбөр хураамж авах болсон  гэсэн иргэдээс ихээр ирэх болсон гомдлын дагуу  сүм хийдүүдийн томоохон хөшөө дурсгалт газрыг ашиглаж, мөнгө олж байгаа компаниудтай хатуу тэмцэхээ мэдэгдээд байгаа юм. Учир нь Хятатад томоохон сүм хийдүүдийг үзэх бол дунджаар 300 юанийг хүнээс хураамж болгон авдаг байсан аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж