“Хангарьд” одон гардууллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

“Хангарьд” одон гардууллаа

Улаанбаатар хот үүсч хөгжсөний 373 жилийн ойн хүрээнд нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор өчигдөр шагнаж, урамшууллаа.

П.И.Шастины нэрэмжит төв эмнэлгийн дарга, Мэдрэлийн мэс заслын ахмад эмч, Хүний гавьяат эмч, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, Төрийн соёрхолт, клиникийн профессор Б.Батчулуун, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, МҮОНР-ийн редактор Н.Буянхишиг,  Шүд эрүү нүүрний эмнэг судлалын төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав нарыг “Хангарьд” одонгоор тус тус шагнав.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж