Америкийн ’N Sync хамтлагийн гишүүн асан Крис Киркпатрик өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон найз Жастин Тимберлейкийн хуримын ёслол дээр харагдаагүй. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэрээр энэ үеэр илүү чухал төлөвлөгөөтэй байсан гэнэ. Учир нь Крис Киркпатрик хамтлагийн анд Жастин Темберлейкээс дутахгүй гэсэн шиг түүний хуримтай зэрэгцэн найз бүсгүй Карли Скаданидаа гэрлэх романтик санал тавих гээд завгүй байсан аж. Америкийн дуучин, бүжигчин, дуу оруулагч Крис Киркпатрик найз бүсгүй Карли Скаданитай хоёр жил гаруйн хугацаанд үерхсэний эцэст өнгөрсөн амралтын өдрүүдээр газар дундын тэнгисийн нэг арал дээр ийн сүй тавьжээ. Тэрээр найз бүсгүйдээ том дугуй алмаазыг тойрсон жижиг алмаазан шигтгээтэй шар болон цагаан алтан хос бөгж бэлэглэн гэрлэх санал тавьсан байна. ’N Sync хамтлаг 1995 онд АНУ-ын Орландо хотод Жейси Чейсез, Жойе Фатоне, Лэнс Басс, Жастин Тимберлейк, Крис Киркпатрик нарын бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Тэдний “No Strings Attached” гэх хоёр дахь цомог нь долоо хоногт нэг саяаар борлогдон амжилтад хүрч, “Grammy” наадамд нэр дэвшиж байсан ч 2007 онд хамтлаг албан ёсоор тарж буйгаа зарласан юм.
Б.АНХТУЯА