Японы сэтгүүлд Монгол моделиуд

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

Японы сэтгүүлд Монгол моделиуд

Японы соёлын анхдугаар наадмын хүрээнд “Япон-Монголын гоо зүйн холбоо”-той хамтран ажиллаж байгаа “Шилмэл загвар” агентлаг дээр өнөөдөр Японы сэтгүүлд гаргах рекламны зураг авалтын эхний шатны  бэлтгэл ажиллагаа боллоо. Энэ тухай тус наадмыг зохион байгуулагч Япон-Монголын гоо зүйн холбооны тэргүүн М.Тайширтай уулзав.

-Өнөөдрийнхөө хөтөлбөрийн тухай танилцуулахгүй юу?
-Шилмэл загвар агентлаг дээр ОХУ-аас ирсэн найман модель, монголын хоёр модель, рекламны зураг авалтын моделууд дээр ажиллах ажилбар, тэдний стилийг сонгох, зураг авалтын бэлтгэл ажил явагдаж байна. Ингэснээрээ Японы зах зээлд орос болон монголын моделуудыг гаргах бололцоотой болж байгаа юм. Мөн түүнчлэн монголд рекламны зураг авалт хийх газар, техникийн нөхцөл бололцоотой болж байна цаашид  рекламны зураг авалт, энтертайнментийн бизнес хийх боломжийг япончуудад нээж өгч байна гэдгээрээ ач холбогдолтой.

-Монгол талаас энэхүү зураг авалтанд ямар загвар өмсөгчид оролцож байгаа вэ?
-“Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч С.Сэлэнгэ, Ө.Мөнхцэцэг.

-Рекламны зураг авалтын хаана хийх вэ?
-Дотор, гадаа гээд хоёр зураг авалт хийнэ. Гадаа зураг авалтыг нь хөдөө гарч хээр талд хийнэ. Дотор зураг авалт нь шилмэл загвар агентлаг дээр болно.

-Рекламны зураг авалт дээр ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Японы үсчид, make-up, стилист, зурагчид энэ зураг авалтан дээр ажиллаж байна. “Bruno” гээд японы томоохон брэнд ба хамгийн том салбар Францад байдаг. Үсний шинэ загвар стилийн тухайд парисаас токиод, токоигоос улаанбаатарт ирж байна гэж ойлгож болно. Ер нь аливаа хөгжлийг дандаа л Парис, Нью-Уорк, Токио гээд өөр тийшээ явчихдаг бол Парис, Нью-Уорк, Токио, Улаанбаатар гэж хийх боломжтой болж байна.

-Энэ шоунд оролцож байгаа 100-аад монгол моделуудыг яаж сонгон шалгаруулсан вэ?
-Одоогоор зөвхөн “Шилмэл загвар” агентлагийн моделуудаас 20,21-нд шалгаруулж авах гэж байна. Бас Оросоос ирж байгаа моделуудийн хувьд Парист загварын шоу, рекламанд тоглож байсан туршлагатай моделууд юм.

Рекламны зураг авалтанд оролцохоор шалагарсан “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч С.Сэлэнгэтэй ярилаа.

-Хичнээн моделоос ямар шалгаруулалтаар рекламны зураг авалтанд оролцохоор сонгогдсон бэ?
 -Энэ наадамд “Шилмэл загвар” агентлагаас нийт 80 модель оролцож байгаа. Энэ дундаасаа “Шилмэл загвар”-ын удирдлагууд Мөнхцэцэг бид хоёрыг сонгож авсан. Мэдээж хэрэг ажлын туршлага, фотогеничний байдал гээд олон зүйлийг харж сонгон шалгаруулсан.

-Монголын нүүр царай болон японы сэтгүүл дээр зургаа авхуулна гэхээр сэтгэгдэл ямар байна?

-Маш өндөр байна. Дөнгөж сая л энэ хүмүүстэйгээ уулзлаа. Хичээж ажиллана даа.
-Амжилт хүсье

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж