Ажил дээрээ аз жаргалтай байх алтан зарчмууд | News.MN

Ажил дээрээ аз жаргалтай байх алтан зарчмууд

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ажил дээрээ аз жаргалтай байх алтан зарчмууд

Та өдөр бүр амьдралынхаа хэдэн цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг вэ. Хууль ёсоор бол найман цаг. Энэ бол урт хугацаа. Харин Та энэ мөчүүдийг аз жаргалтай өнгөрүүлж чаддаг уу. Ажлын ачаалал эсвэл хүмүүсийн хоорондын харьцаанаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамт таныг шаналгасаар байна уу. Юутай ч ажил дээрээ аз жаргалтай байдаггүй гэж гурван хүн тутмын нэг нь хариулдаг гэсэн статистик мэдээ байдаг юм байна. Та тэдний нэг нь үү, эсвэл …

Юутай ч сэтгэл зүйчид харин эсрэг тайлбар өгч байна. Ажил дээр үүссэн дипресс, стрессийг давж гарах, түүнд өртөхгүйн тулд хамт олон болон даргатайгаа ажиллахад бага боловч аз жаргалтай байдаг гэдэгт итгэх хэрэгтэй хэмээн тэд зөвлөж байна. Үүний тулд яах ёстой вэ.

Юуны өмнө тун энгийн дараахи зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хичээгээрэй.
Ажил дээр тань хүндрэлтэй асуудал гарвал Та арай өргөн хүрээгээр бодож, уужим сэтгэлээр ханд. Ажилтай холбоотой таагүй явдлууд танд байгаа цорын ганц зүйл биш шүү дээ. Ажлаас гадна / гэр бүл, үр хүүхэд , найз нөхөд …/ өөр олон сайхан зүйл танд бий гэдгийг ухаар. Түүнийхээ тухай эргэцүүлж бодоод үз.
Аз жаргал бол ололт амжилт. Ажил дээр маань таашаал авчихаар баялаг боломжууд нүдэн дээр ил шахуу л гарсаар байхад бид тэр бүр анзаарч харалгүй гомдоллож суудаг. Ийм боломж байгааг мэдэрч, тулгараад буй бодит асуудлаа шийдэхэд ашигла. Тэгж чадвал амжилт танд ойрхон байна.

Өрнөж буй үйл явцыг арай өөр өнцгөөс харахыг хичээ. Ажил дээрх жижиг асуудал таныг шаналгаад байвал түүнийг түр орхин танай компанийн хэтийн зорилго ч юм уу асуудлыг бүр өргөн хүрээгээр хараад үз. Эсвэл үүний яг эсрэг ерөнхий ажлын дүр зураг баргар бараан байвал чухал хэмээн үзсэн жижиг асуудалд анхаарлаа төвлөрүүл. Ажлынхаа амжилтыг бага гэлтгүй цаг бүрт нь үнэлж түүнээсээ таашаал ав.

Өөрийгөө “эерэг” энерги бүхий сайн сайхан хүмүүсээр хүрээлүүлэхийг хичээ. Тэдэнд ямар нэг байдлаар туслаад ч гэсэн өөртөө эерэг нөлөөтэй болго. Сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж чадах багш, ахмад хүмүүстэй ойр байхыг хичээ. Сөрөг таагүй нөлөөтэй, уур уцаартай хүмүүсээс зай барихыг хичээгээрэй.

үргэлжлэл бий

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж