Сири дөрвөн өдрийн турш галаа зогсоохоор болов

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

Сири дөрвөн өдрийн турш галаа зогсоохоор болов

Сирийн Засгийн газраас өчигдөр өглөө уламжлалт лалын шашны Курбан баярын үеэр дөрвөн хоногийн турш буюу ирэх даваа гаригийг дуустал гал зогсоохыг зөвшөөрсөн мэдэгдэл хийжээ. Засгийн газрын энэхүү мэдэгдлийн дараа Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлийнхэн мөн зөвшөөрсөн хариу өгч 19 сарын турш зэвсэгт мөргөлдөөнтэй байсан тус улсын энгийн ард иргэд ийнхүү уламжлалт баяраа тайван тэмдэглэхээр болсон аж.

Энэ үеэр АНУ болоод НҮБ-аас Сирийн талуудын дээрх тохиролцоог сайшаасан мэдэгдлийг хийсэн бөгөөд олон улсын зүгээс  Сирийн Засгийн газрыг амлалтдаа хүрэх эсэхэд анхаарлаа хамгийн ихээр хандуулж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр  Сири дэх 19 сарын турш үргэлжилж байгаа мөргөлдөөнд тус улсын нийт 35000 иргэн амиа алдаад байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж