Мультимедиа танхим хүлээлгэж өглөө

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Мультимедиа танхим хүлээлгэж өглөө

Монголын Мянганы сорилтын сангийн МБС-ын төслөөс Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бүрэн тоноглогдсон мультимедиа танхим, сантехник, гагнуурын дадлагын газар хүлээлгэж өглөө

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Мэргэжлийн боловсрол сургалтын (МБС) төслөөс тус сургуульд Гагнуур, Сантехникийн мэргэжлийн дадлагын өрөөг шинэчлэн байгуулж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглах талаар холбогдох сургалтуудыг ч мөн зохион байгуулсан юм. Түүнчлэн тус сургууль нь баруун бүсийн Арга зүйн төвөөр шалгарсан бөгөөд тус төвд дэвшилтэд технологи бүхий мультимедиа сургалтын лаборатори танхим, дүрс бичлэг, дуу бичлэгийн студи, видео хурлын өрөөг бүрэн тохижуулж өгсөн.

Тус сургуульд нийт 1 тэрбум 228 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Үүнд:

  • Хоёр мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий дадлагын байрыг иж бүрэн шинэчлэх, өргтгөл барих ажлыг хийсэн.
  • Гагнуур болон сантехникийн сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.
  • Дадлагын дөрвөн багшид зориулсан компьютер, проектор, тавилга нийлүүлсэн.
  • 25 сурагчын сургалтын мультимедиа анги, видео хурлын танхим, дуу бичлэгийн студио, дүрс бичлэгийн студио гэсэн 4 анги танхимийг тоноглож тохижуулсан.

Бүсийн арга зүйн төвийн хувьд тус сургууль нь ММСС-гаас олгосон тоног төхөөрөмж, ялангуяа мультимедиа сургалтын тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны технологит суурилсан онлайн болон видео сургалт, семинар зохион байгуулах, цахим сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, хадгалах, түгээх үйлчилгээ үзүүлэхэд түлхүү ашиглах юм.

ММСС-гийн МБС-ын төслөөс Завхан аймаг дахь МСҮТ-д сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг Интер Сайнс Компани, Медимпекс Компани, хоёр дадлагын газрын барилгын зураг төсөл боловсруулах ба хяналтыг Эгэл ХХК, барилга барих ажлыг Бэрсүм ХХК гэсэн гэрээт байгууллагууд тус тус амжилттай гүйцэтгэлээ.

Сургалтын орчинг сайжруулах төслийн үйл ажиллагаанаас гадна тус сургууль нь төслийн дараах чадавх бэхжүүлэх үйл ажиллагаануудад хамрагдаад байна. Үүнд:

  • Техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалтад 10 багш хамрагдсан.
  • Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад одоогийн байдлаар нийт 9 багшийг дараах чиглэлээр сургаад байна. Үүнд:

– Tехникийн суурь мэдлэг олгох доорх сургалтад нийт 8 багш хамрагдсан, үүнд:

  • Хий ба шингэний суурь мэдлэг олгох сургалтад 2 багш,
  • Цахилгаан ба электроникийн үндэс сургалтад 3 багш,
  • Механикийн суурь мэдлэг олгох сургалтад 3 багш хамрагдсан, 

– Компьютерийн үйлчилгээний ажилтан сургалтад 1 багш хамрагдлаа

  • МБС-ын байгууллагуудын удирдлагын чадавх бэхжүүлэх  дараах 5 модул цуврал сургалтад сургуулийн удирдах ажилтнууд хамрагдсан:

– МБС-ын тогтолцооны шинэтгэл
– МБС-ын чанарын хяналт баталгаажилтын тогтолцоо
– Сургалтын байгууллагын санхүүгийн удирдлагын шинэчлэл
– МБСБ-н үйл ажиллагааны шинэчлэл
– МБС-ын цогцолборын удирдлага

  • “Тэргүүн туршлагыг хөхүүлэн дэмжих” 55,4 сая төгрөгийн өртөг бүхий Төгсөгчдөд хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө өгөх болон мэдээллээр хангах төвийг байгуулах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх “Төгсөгчдөд мэдээллээр үйлчлэх төв” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
  • “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийг бэлтгэх” сургалтанд сургуулийн нийгмийн ажилтан хамрагдсан.
  • Автын мехатроникийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг туршиж, 15 суралцагч төгсөж 100% ажлын байртай болсон бөгөөд 4-8 багш ЧСС-ын сурган, заах аргын сургалтанд хамрагдсан.
  • Азийн сангийн "Азид зориулсан ном" хөтөлбөрийн шугамаар хандивын 248 ширхэг мэргэжлийн ном хүлээж авсан.

Эх сурвалж: http://www.mca.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж