340 мянга юунаас болж зогссон бэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

340 мянга юунаас болж зогссон бэ?

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор төлөвлөсөн нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөг юунаас болж зогсоосон талаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас Засгийн газарт хандан тавьсан асуулгын хариуг сонсч эхэллээ.
Асуулгад Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө. Хууль анх батлах шатанд 342.2 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн байсан. Гэвч Хүний хөгжлийн санд төвлөрөх татварын орлого буурсан, Тавантолгойн ордыг ашиглах хүрээнд хөрөнгө оруулагч талаас урьдчилгаа хэлбэрээр мөнгө авна гэж тооцоолсон нь бүтэлгүйтэж үлдэгдэл 340 мянган төгрөг олгох боломжгүй болсон гэсэн мэдээлэл өглөө. Тэгэхдээ УИХ-ын сонгууль болохын өмнө тухайн үеийн Сангийн сайд Д.Хаянхярваа, дэд сайд Ч.Ганхуяг, Нийгмийн хамгааллын дэд сайд Н.Номтойбаяр нарын тус бүр нэр дэвшсэн тойрогт нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг олгосон юм байна. Энэ нь тэд эрх мэдлээ ашиглаж нэр дэвшсэн тойрогтоо 340 мянган төгрөг олгосон уу гэдэг асуулт тавигдаж буй юм. Үүнд Сангийн яамны албан тушаалтан “Эх үүсвэртээ баригдаж нэр дурдсан аймагт олгосон” гэсэн тайлбар хэллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж