
Мөн баярын хуралд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Д.Цогтгэрэл болон албаны төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр холбооныхон дэлхийн стандартад нийцсэн, дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, экспортод чиглэсэн хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буйгаа танилцууллаа. Түүнчлэн хэвлэлийн үйлдвэрлэлийн парк байгуулах, салбарынханд нэн тулгамдсан асуудал, хэвлэлийн мэргэжилтэй ажилтан дутагдалтай байгаад анхаарч, холбооны дэргэд сургалтын төв байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр салбарын сайддаа төсөв төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Баярын хурлын үеэр Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны гишүүн байгууллагууд хэвлэлийн салбарын түүхэн хөгжлийг харуулсан “Хэвлэл 100” бүтээлийн үзэсгэлэн гаргасан байна. Үзэсгэлэнд анхны хэвлэлээс эхлээд 5С 6С бүхий сүүлийн үеийн технологиор хэвлэгдсэн бүтээгдэхүүн тавигджээ. Мөн энэ үеэр
ОЮУНЫГ БАРЛАСАН ОН ЖИЛҮҮД баримтат кино, салбарын ажилчид болон урлагийнханы хамтарсан Хүндэтгэлийн концерт болж, ойн медалиар салбарын сайд, ахмадуудаа шагнасан байна.
А.АМАР