Америкийн жүжигчин, найруулагч, продюсер Роберт Де Ниро, Морган Фримен, Кевин Клайн нар АНУ-ын Лас-Вегас хотноо модон сандал дээр зэрэгцэн суугаад амарч буй нь ийнхүү папараццид өртсөн байна. Холливудын алтан үеийн гурван жүжигчин Лас-Вегас хотноо инээдмийн киноны зураг авалтад оролцож байгаа ба энэ үеэр багахан хугацаанд ч гэсэн халуун нарнаас дайжин, амарч байгаа нь энэ. “Оскар”-ын шагналт гурван жүжигчин сандал дээр тухлан элдвийг ярилцангаа тус тусдаа өөрсдийн сонирхдог зүйлсээ амжуулж суув. Жүжигчин Морган Фримен бохь зажлангаа Кевин Клайнтай ямар нэг зүйлийн тухай шүүмжилсэн янзтай ярьж суусан бол тэдний хажууд Роберт Де Ниро сонингийн үгийн сүлжээ бөглөн сууж байгаа бололтой.
Б.Анхтуяа