
Хол аялалд явж байгаа тохиолдолд “Mercedes” алтан картаар эрүүл мэндийн даатгал, таблет компьютерээс эхлээд олон зүйл худалдан авах эрх, тэр дундаа “Mercedes-Benz” брэндийн машины хэрэгсэл зэргийг худалдан авч болох онцлогтой гэнэ. Харин мөнгөн картын хувьд алтан картны нийт үнийн дүнгийн тал хувьтай тэнцэнэ. Эдгээр картыг эзэмшихийн тулд хэрэглэгч жилийн эхэнд төлбөрөө хийчихсэн байх хэрэгтэй бөгөөд “Mercedes” алтан картын нэг өдрийн төлбөр 69 евро буюу 90 ам.доллар, “Mercedes” мөнгөн картын нэг өдрийн төлбөр 20 евро буюу 38 ам.долларын үнэтэй ажээ.
Э.АНХТУЯА