Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг таван том театрын 16 балетын гоцлооч Монголд ирэхээр болсон баяртай мэдээг дуулгая.
Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан соёлын солилцооны санамж бичгийн дагуу дэлхийд балетын урлагийг тэргүүлж буй ОХУ-ын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирский театр”-ын найман эмэгтэй, найман эрэгтэй бүжгэн жүжигчин гоцлооч, дөрвөн техникийн ажилтны хамт Монголд зочлон ирэх гэж байна. Хүндэт зочид арваннэгдүгээр сарын 2-нд “Оросын балетын одод” гала тоглолтыг толилуулах юм. Уран бүтээлчдийг “РУС АРТ” продюссерийн компанийн захирал, хадагтай Анастасия Коваленко тэргүүлж ирэх бөгөөд тэрбээр саяхан манай оронд зочилж, бэлтгэл ажилтай танилцаад буцсан.
Сонгодог урлагийн үзэгчдийг баярлуулсан энэ мэдээг ДБЭТ-ын захирал театрынхаа өвөл цагийн нээлтийн тоглолтынхоо үеэр анх дуулгаж байсан бол өнөөдөр эцсийн шийд гарч, Оросын алдарт зочид Монголын театрын алтан тайзнаа бүжихээр болжээ. Уг тоглолтыг ДБЭТ-аас санаачлан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын соёлын яамтай хамтран хоёр орны соёлын солилцооны хүрээнд урьж байгаа юм.
“Оросын балетын одод” гала тоглолтод оролцох жүжигчдийн урьдчилсан мэдээллийг хүргэе.
“Большой театр”:
Балетын гоцлооч, ОХУ-ын Мария Аллаш,
Балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гуданов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Марианна Рыжкина,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Екатерина Шипулина,
Балетын гоцлооч Карим Абдуллин,
Балетын гоцлооч, Хойд Осетиян Гавяьат жүжигчин Андрей Меркурьев,
Найруулагч Ирина Зиброва
“Новосибирский театр”:
Балетын гоцлооч Семён Величко,
Балетын гоцлооч Роман Полковников,
Балетын гоцлооч Сабанцева Вера,
“В.И.Немировича-Данченкогын нэрэмжит театр”:
Балетын гоцлооч Кристина Шапран,
“Марийнский театр”:
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Илья Кузнецов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Софья Гумерова,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Андрей Баталов,
“Русский балет”:
Балетын гоцлооч ТатьянаБолотова