
Монголд ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн санаачлах, нийгмийн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх улс төрийн шинжлэх ухааныг бүрэн утгаар хөгжүүлэх үйлсийн тэргүүн эгнээнд тус тэнхимйн багш нар, төгсөгчид явж ирснийг тэмдэглэхэд таатай байна.
Улс төр, судлалын тэнхмийн хөтөлбөр улсын хэмжээнд нийгмийн ухааны хөтөлбөрүүд дотроос анх магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 600 гаруй бакалавр, 71 магистр, 17 доктор тус салбарыг төгссөн байна. УТС-ын тэнхимийн багш нарын 70 гаруй хувь эрдмийн зэрэг цолтой, тус салбарт 300 гаруй оюутан залуучууд суралцаж байна.
Б.ЭНХ