Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Нэг инээдэмтэй түүх

Byamba Sarantuya@

Жанцанноров гуай анх хөгжмийн сургуульд шалгалт өгөхөөр иржээ. Төгөлдөр хуур гэдэг хөгжим дээр хүмүүс тоглож байхыг хараад энэ яадаг хөгжим бэ гэж асуутал арван хуруугаараа тоглодог юм аа гэж гэнэ. Тэгээд шалтгалтанд оржээ. Багш буруу харуулж байгаад төгалдөр хуур дээр дарж
– хэдэн өнгө дуугарч байна гэж асуухад
– арван өнгө гэж хариулж. Дахиад асуухад нь
– арван өнгө дуугарч байнаа л гээд байж. Шалгалтанд танцсэнгүй гарч ирээд
– ямар сонин юм бэ. Арван хуруугаар дардаг хөгжим байж арван өнгө л дуугарна биз дээ … буруу гээд тэнцүүлсэнгүй гэж ихэд гайхсан гэдэг. ингэж хөглөж явсан тэр эрхэм хүн өнөөдөр бидний сонсох дуртай хөгжмийн гайхамшгуудыг туурвижээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж