“Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

“Хүүхэд харах үйлчилгээ”-ний талаар хэлэлцэнэ

Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхдэд зориулсан “ХҮҮХЭД ХАРАХ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ”-ний эрх зүйн орчныг бүрдүүлэхэд иргэн таны санал бодлыг сонсох “Нээлттэй хэлэлцүүлэг”  ирэх даваа гаригт буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 15.00 цагаас “Багшийн хөгжлийн ордон”-д болох юм байна.  
 
Монгол Улсын Засгийн газраас ирэх жилүүдэд цэцэрлэгийн тоо, хүчин чадлын хэмжээг нэмэгдүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч үйлчилж чадах үйлчилгээний шинэ арга зам болох “ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ-г нэвтрүүлэхийг судалж байна.  

Хүүхэд харах үйлчилгээ нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, тоглуулах, хөгжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ юм.   Энэхүү үйлчилгээг иргэн аж, ахуйн нэгж  эрхлэн явуулж болох бөгөөд тэдэнд хүүхдийг эрүүл, аюулгүй, найдвартай харж, асарч, хамгаалж, хөгжүүлэх шаардлага тавигдах юм. Нөхцөл шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрхийг ажлын 1-5 хоногт багтаан чирэгдэлгүйгээр, нэг цэгээс олгодог байхаар ярилцаж байна.

Тус үйлчилгээний эрхийг  авахад эцэг эхээс зөвшөөрөл авах, үйлчилгээнд байнгын хяналт тавих, үйлчилгээг зогсоох хүртэл бүх эрхийг хуулиар эцэг эхэд олгох юм.   

 Хүүхэд харах шинэ үйлчилгээний хуулийн төсөл, зохицуулалтын журмыг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлж, хянан эцэслэж, шийдвэрлүүлнэ. Дээрх нээллттэй хэлэлцүүлэг үүнд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж