
Өдгөө 29 настай дуучин бүсгүй хэсэг хугацаанд урлагаасаа хөндийрөн, хүүгээ асарч байсан ба саяхнаас уран бүтээлдээ шаргуу ороод байгаа.
Aguilera өөрийн вэб сайтад нийтлэсэн мэдэгдэлдээ “Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Хүмүүс амжилттай яваа эмэгтэй дуучдыг хооронд нь өрсөлдүүлж, элдэв хэл ам гаргадаг нь хэвийн л үзэгдэл. Brithney Spears бид хоёрыг мөнхийн дайсан гэж ярицгаадаг л байсан шүү дээ. Магадгүй та санаж л байгаа байх.
Миний хувьд Lady Gaga-тай ч юм уу, энэ бизнест хүч сорин яваа ямар нэгэн эмэгтэй дуучинтай сөргөлдөж, муу харилцаатай байдаг зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Энэ бол зүгээр л нэг хүмүүсийн анхаарлыг татах гэсэн арчаагүй хүмүүсийн бичдэг зүйл.
Би Lady Gaga-г гайхалтай эмэгтэй гэж боддог. Хүн бүрийн баригдаж, эвдэж гарч чаддаггүй хэвшмэл байдлыг зоригтойгоор өөрчлөн, өөрийнхөө хэв маягт үнэнч байж чаддаг. Бас маш их хөдөлмөрч. Асар их хөдөлмөрлөж байж ийм амжилтанд хүрсэн учраас би тэр хүнийг хүндэлдэг” хэмээн бичжээ.
Н.Наран