R&B дуучин, рэппэр Бобби Браун өчигдөр шөнө Лос-Анжелес хотноо согтуугаар машин жолоодож яваад дахин баривчлагджээ. Бобби Браун үүнээс өмнө өнгөрөгч гуравдугаар сард согтуугаар машин барьж яваад баривчлагдаж, 5000 ам.долларын барьцаагаар суллагдсан юм. Гэвч 43 настай Бобби Браун дээрх хэргээс сургамж авалгүй дахин согтуугаар жолоо барьсан тул энэ удаад түүнийг хоёр жилийн хорих ялаар шийтгэж магадгүй байна. Лос-Анжелесийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр Бобби Браун согтуугаар жолоо бариад зогсохгүй, цусан дахь алкохолын хэмжээг нь шалгах гэсэн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй байна. Тэр бас жолоо барих хасуулсан байж. Бобби Браун алдарт дуучин Уитни Хьюстон агсны салсан нөхөр бөгөөд түүний охин Бобби Кристинагийн эцэг юм.
Б.АНХТУЯА