“Kindle Fire HD” борлуулалт сайн байна

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

“Kindle Fire HD” борлуулалт сайн байна

Сүүлийн үед таблетийн зах зээлд Apple болон Samsung-тай өрсөлдөхөөр шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гарт хүргээд байгаа Америкийн Amazon.com компани 199 ам.долларын үнэтэй “Kindle Fire HD” шинэ таблетаа өнгөрсөн есдүгээр сарын 6-наас худалдаалж эхэлсэн.

“Kindle Fire HD” таблет  худалдаанд гарснаасаа  хойш маш сайн зарагдаж байгаа талаар компанийхан албан ёсны вэб сайтдаа өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Түүнчлэн Amazon-ий Ерөнхий захирал Жефф Безас “199 ам.доллараар худалдаалагдаж байгаа уг шинэ таблетыг дэлхийн зах зээлд бусад ижил бүтээгдэхүүнээс хямд үнээр хэрэглэгчдийн гарт хүрч байгаа” хэмээн   BBC-д ярилцлага өгөхдөө онцолсон байна. Amazon-ноос энэхүү шинэ таблетынхаа борлуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын сүүлээр хийх юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж