
“Kindle Fire HD” таблет худалдаанд гарснаасаа хойш маш сайн зарагдаж байгаа талаар компанийхан албан ёсны вэб сайтдаа өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Түүнчлэн Amazon-ий Ерөнхий захирал Жефф Безас “199 ам.доллараар худалдаалагдаж байгаа уг шинэ таблетыг дэлхийн зах зээлд бусад ижил бүтээгдэхүүнээс хямд үнээр хэрэглэгчдийн гарт хүрч байгаа” хэмээн BBC-д ярилцлага өгөхдөө онцолсон байна. Amazon-ноос энэхүү шинэ таблетынхаа борлуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын сүүлээр хийх юм байна.
Э.АНХТУЯА