Чуулганы хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад хуралдаанаа завсарлууллаа. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгана гэж байгаа ч дутуу дулимаг асуудал олон байна. Төслийг өргөн агуулгаар оруулж ирэх ёстой хэмээн анхааруулсан юм. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үдээс хойш үргэлжлэх чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдээс санал хурааж шийднэ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянгаас Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонссоны дараа хэлэлцэн шийдвэрлэх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж