
нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд
тооцох тухай хуулийн төслийн эцсийн
хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 74.5 хувийн саналаар баталлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байсан эл төсөлд 2013 оноос эхлэн хэрэгжихээр төлөвлөөд байсан Боловсролын тухай хуулийн зарим үйлчлэлийг зогсоохоор тусгасан байсан ч хэлэлцүүлгийн шатанд
зарим өөрчлөлт оруулсан юм.
Ингэснээр боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилтан тэтгэвэртээ гарахдаа авах нэг удаагийн
тэтгэлгийн хугацааг хойшлуулж 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх. Харин багш нар тэтгэвэрт гарах бол нэг удаагийн тэтгэлгийг 2013 оны
нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох зарчмын өөрчлөлт орууллаа.
Харин багш нарт таван
жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг хоёр хуваан
олгохоор болоод байна. Тухайлбал, сум, тосгон, багийн сургууль,
цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн
ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль,
цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олголтыг
2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид 5
жил тутамд нэг удаа зургаан
сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн
олгох юм.
Г.ДАРЬ